Есөнзүйлийнхэн адууны нэгдсэн тамгатай боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2019-03-21 15:46:52

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Есөнзүйл сумын малчид адууны нэгдсэн тамгатай болжээ. Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн ажлын хүрээнд сумын нийт адууг бусад аймаг, сумын адуунаас ялгахуйц онцлох тэмдэгтэй болгох саналыг иргэд тавьсан байна.

Тиймээс малчдын дунд хандив цуглуулж, “Хөгжил” нэгдлийн үед хэрэглэж байсан “Саран дэвсгэртэй туухай тамга”-ыг сэргээн хэрэглэж байгаа аж. Тус сум нийт 204.789 толгой малтайгаас 13.036 нь адуу юм. Одоогоор нийт адууныхаа 10 хувийг тамгалаад байна.

Холбоотой мэдээ