Тусгай олимпын тамирчид ганзага дүүрэн медальтай ирж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-03-21 14:56:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн 190 гаруй орны Тусгай олимпын 7500 орчим тамирчид АНЭУ-ын Абу Даби хотноо гуравдугаар сарын 14-20-ний өдрүүдэд чуулж, Тусгай олимпын зуны XV наадамд оролцсон юм.


Монголын 28 тамирчин, дасгалжуулагч нарын хамт энэ наадамд оролцож өндөр амжилт үзүүллээ. Оюуны ялгаатай хүмүүсийн нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, тэднийг бусдаас өөр биш гэдгийг тунхагладаг Тусгай олимпын наадам анх байгуулснаас хойш 50 жил өнгөрсөн байна.


Монголын баг гурван алт, долоон мөнгө, найман хүрэл медаль хүртсэн амжилтаар хаалтын ажиллагаанд бэлтгэж байна. Монгол тамирчдынхаа амжилтыг сонирхуулъя:

 

Алтан медаль

 

Б.Элбэрэлт – 25 метрийн мэлхий сэлэлт

Х.Балжинням – 100 метрийн гүйлт

Э.Энхбаяр – 200 метрийн гүйлт

 

Мөнгө медаль

 

Т.Балданхайням – жүдо

У.Нинжбадам – ширээний теннис

Б.Амарболд – ширээний теннис

Э.Билгүүн – жүдо

Э.Энхбаяр – 100 метрийн гүйлт

М.Оргил, Б.Мягмарнаран – бадминтон /хосын төрөл/

Хөлбөмбөгийн баг

 

Хүрэл медаль

 

Ө.Амарсанаа – жүдо

Э.Бямбажаргал – жүдо

Б.Амарсанаа – бочче

Х.Балжинням – бөөрөнцөг шидэлт

Б.Мягмарнаран – бадминтон

Э.Энхтуул – бочче

Б.Амарболд, М.Буян-Эрдэнэ – ширээний теннис /дэмжин тоглогчтой/

Б.Мягмарнаран, Г.Эгшиглэн – бадминтон /дэмжин тоглогчтой/

 

Шагналт байр

 

Э.Гүнжсүрэн – усан сэлэлт

М.Оргил – бадминтон /ганцаарчилсан/

А.Нямцэцэг – жүдо

Холбоотой мэдээ