“Ford” компани автомашин үйлдвэрлэлийн төлөвлөгөөгөө танилцуулав
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГВАШИНГТОН. /Reuters/. АНУ-ын автомашин
үйлдвэрлэгч “Ford” компани цахилгаан
хөдөлгүүрт шинэ тээврийн хэрэгслийн үйлдвэрлэлээ өргөжүүлж, автомат жолоодлоготой
анхны автомашинаа бүтээхээр төлөвлөж байна.
“Ford” компани шинэ үеийн
цахилгаан хөдөлгүүрт тээврийн хэрэгслийг бүтээхэд зориулан Мичиган муж улс дахь
үйлдвэртээ 850 сая гаруй ам.долларын хөрөнгө оруулалтыг 2023 он хүртэл хийх ба ингэснээр 900
гаруй ажлын байр шинээр бий болох юм.
Үүний зэрэгцээ тус муж улсад автомат жолоодлоготой тээврийн хэрэгслийн шинэ
төв байгуулж, энэ төрлийн анхны автомашинаа 2021 оноос үйлдвэрлэж эхлэх ажээ. Хос хөдөлгүүрт, автомат
жолоодлоготой уг автомашин нь өвөрмөц содон дотоод засалтай байх гэнэ.
Ташрамд дурдахад, автомашин үйлдвэрлэлийн шинэ төлөвлөгөөндөө гол анхаарлаа
хандуулж байгаатай холбоотойгоор саяхан Женев хотноо зохион байгуулсан
автомашин үйлдвэрлэгчдийн шоунд “Ford” компани
оролцоогүй байна.