АНУ-ын Сангийн сайд Хятад улсад айлчилна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2019-03-21 17:10:44

БЭЭЖИН. /TASS/. АНУ-ын Сангийн сайд Стивен Мнучин худалдааны асуудлаар яриа хэлэлцээ хийх зорилгоор Хятад улсад энэ сарын 28-29-нд айлчилна хэмээн Хятадын Худалдааны яамны албан ёсны төлөөлөгч Гао Фэн мэдэгджээ.


Хятад улсыг зорих АНУ-ын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Худалдааны төлөөлөгч Роберт Лайтхайзер багтаж байгаа аж.


Хоёр улсын бараа бүтээгдэхүүнд ногдуулсан нэмэлт татварыг цуцлах янз бүрийн хувилбарыг Хятад болон АНУ-ын эрх баригчид боловсруулж байгаа хэмээн Хятадын Худалдааны орлогч сайд Ван Шоувэнь энэ сарын эхээр мэдэгдсэн юм. Эцсийн байдлаар тохиролцоонд хүрэх найдвар бий болохыг тэрбээр онцлон тэмдэглэсэн байна. 

Холбоотой мэдээ