Их аварга Хакүхо 13, Ичиножёо 12 даваатай башёг тэргүүлж байна

Монголын мэдээ | Спорт
ulzii@montsame.mn
2019-03-22 17:01:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Японы мэргэжлийн сумо бөхийн Харү башёгийн 13 дахь өдрийн барилдаанд 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал, Озэки Гоэйдо хүч, ур чадвараар илүүрхэн давснаар 13 даваатай башёг ганцаараа тэргүүлсээр байна.


Тэд өмнө нь хоорондоо 44 удаа барилдсанаас Их аварга 37 давж, 7 удаа унаж байжээ. Харин энэ өдөр 71 дэх Их аварга Какүрюү М.Ананд, Озэки Точиношинг давснаар 10 даваа, 3 унаатай болж, Точиношин 6 даваа 7 унаатай болж байна. Озэки Такаясү 13 дахь өдрийн барилдаанд Такакейшёод унаж, мөн 10 даваа 3 унаатай болж, Такакейшёо 9 даваа 4 унаатай болсон амжилтаар Озэки цол авах асуудал дахин яригдахаар болж байна.


Хакүхо Т.Даваажаргал аваргыг нэхэж яваа Ичиножёо А.Ичинноров Митакэүмиг давснаар 12 даваа, нэг унаатай башёгийн хоёрдугаарт яваа тэргүүллээ хадгалсаар байна. Сэкиваке Тамаваши Б.Мөнх-Оргил энэ өдөр Чиёотайрюүд унаж, даваагаа ахиулж чадалгүй 5 даваа, 8 унаатай болов.

 

Холбоотой мэдээ