Ойрын өдрүүдэд цаг агаар тогтуун байна

Монголын мэдээ | Байгаль орчин
bolor@montsame.mn
2019-03-22 21:26:11

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Ойрын өдрүүдэд цаг агаар тогтуун, өдөртөө дулаарна гэж Ус цаг уур, орчны хүрээлэнгийн газар мэдээллээ.

Ойрын өдрүүдийн цаг агаарын төлвийг танилцуулж байна. Энэ сарын 25-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас, 26-нд баруун аймгуудын нутгийн зарим газар болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 27-нд нутгийн өмнөд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 24-25-нд зүүн аймгуудын нутгаар, 26-нд ихэнх нутгаар, 27-нд нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар дулаарч Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 20-25 градус, өдөртөө 0-5 градус, Дархадын хотгор, Завхан голын эх, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Идэр, Эг-Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 13-18 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан байна. 26-нд нутгийн хойд хэсгээр, 27- нд ихэнх нутгаар сэрүүснэ. 

Холбоотой мэдээ