"Арслан "цомын эздийг тодруулан шагналаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-03-25 11:39:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нэрт найруулагч Г.Доржсамбуугийн  мэндэлсний 70 насны ойг тэмдэглэж УДЭТ-аас  “Тэнгэр мэднэ” хүндэтгэлийн тоглолт зохион байгууллаа. Энэ үеэр, театрын шилдэг уран бүтээлчдэд олгодог  “Арслан” цомын эздийг тодруулан шагналаа.

Монголын үзэгчид  Г.Доржсамбууг “Говийн зэрэглээ” киноны Арслан, “Мөнгөн буйл” киноны Содов, “Загийн алим” киноны геологич, “Гарын таван хуруу” киноны хөрш залуу зэрэг олон дүрээр нь мэддэг. Тэрээр мөн "Хүний санаа", "Найрын ширээний ууц", "Болд хэрхэн хатаагдсан нь", "Буцах хаяг", “Нора”, "Цусан тахилга" зэрэг 30 гаруй сонгодог бүтээлийг тайзнаа амилуулсан. 1981-1991 онд Улсын багшийн дээд сургуулийн Кино драмын тэнхимд жүжиглэх ур чадварын багшаар ажиллахдаа УГЗ Д.Цэрэнсамбуу, Ч.Ганхуяг, Н.Пүрэвдорж, Б.Доржсүрэн, МУГЖ Ш.Алтанцэцэг, С.Лхагвасүрэн, С.Өлзийхүү, Л.Дэмидбаатар, И.Одончимэг, Ж.Оюундарь, У.Уранчимэг, Д.Хүрэлхүү зэрэг 100 гаруй уран бүтээлчийг төрүүлсэн "Гавьяатай багш" гэдгийг түүний шавь нар "Тэнгэр мэднэ" өдөрлөгийн үеэр  онцоллоо.


Өдөрлөгийн оргил үе нь энэ жилийн буюу 2019 оны "Арслан" цомын эздийг тодруулсан ёслол байлаа.

Шилдэг зохиолчоор Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ш.Гүрбазар,

Шилдэг найруулагч Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Н.Пүрэвдорж,

Шилдэг зураач С.Ариунболд

Шилдэг жүжигчин УДЭТ-ын жүжигчин С.Болд-Эрдэнэ

Шилдэг жүжигчин УДЭТ-ын жүжигчин, Гавьяат жүжигчин Ж.Оюундарь
Шилдэг театрын зүтгэлтэн Гавьяат жүжигчин Б.Тунгалаг

Шилдэг багш, сурган хүмүүжүүлэгч "Сити" дээд сургуулийн багш, захирал, доктор, профессор Ц.Байгальмаа

Шилдэг хүндэт цомын эзэн ОХУ-ын Ардын жүжигчин, Буриад улсын Ардын жүжигчин Лариса Игорова нар шалгарч, "Арслан" цомыг гардан авав. "Арслан" цом хүртсэн уран бүтээлчдийг онцлон танилцуулахад, 


И.Нямгаваа
Б.Зориг УГЗ
С.Сарантуяа АЖ
Д.Сосорбарам УГЖ ТС нар 1995 онд, 


Шилдэг найруулагч Б.Баатар УГЗ
Шилдэг зохиолч Х.Наранжаргал
Шилдэг зураач Н.Цацрал
Шилдэг жүжигчин Ц.Төмөрхуяг УГЖ , У.Уранчимэг УГЖ нар 2001 онд

Шилдэг найруулагч  Н.Наранбаатар ТС
Шилдэг зохиолч Ц.Балдорж СГЗ
Шилдэг зураач  Т.Ганхуяг
Шилдэг жүжигчин  П.Цэрэндагва АЖ, У.Уранчимэг УГЖ нар 2005 онд, 


Шилдэг найруулагч  Б.Мөнхдорж АЖ УГЗ 
Шилдэг зохиолч  Б.Лхагвасүрэн АУЗ ХБ СГЗ
Шилдэг зураач  Л.Гансүх
Шилдэг жүжигчин  Г.Мягмарнаран АЖ, О.Энхтуул
Шилдэг зүтгэлтэн Н.Сувд ТС УГЖ 
Шилдэг хамтлаг Х-ТҮЦ нар 2008 онд,


Шилдэг найруулагч Н.Наранбаатар ТС
Шилдэг зохиолч Б.Цогнэмэх
Шилдэг зураач Т.Ганхуяг
Шилдэг жүжигчин С.Лхагвасүрэн УГЖ, И.Одончимэг УГЖ
Шилдэг зүтгэлтэн  Б.Цоггэрэл УГЗ
Шилдэг хамтлаг Маск продакшн нар 2015 онд,


Шилдэг жүжигчин Д.Баттөмөр "Мөрөөдлийн театр" 2017 онд тус тус хүртсэн байна.






Холбоотой мэдээ