Ид хийж бүтээх насны залуучууд гэмт хэрэгт холбогдох нь их байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-03-25 12:06:51

Сэлэнгэ/МОНЦАМЭ. Гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийн 61 хувь нь 18-35 хүртэл насны ид хийх бүтээх насны залуучууд байгаа нь тун харамсалтай юм. Иймээс нэг хором уураа барин тэвчихийг Цагдаагийн байгууллагаас уриалж байна.

Сэлэнгэ аймгийн хэмжээнд 2018 онд үйлдэгдсэн нийт гэмт хэргийн улмаас 8000 орчим иргэн гэмтэж бэртэн, 6000 орчим иргэн шүүхээр шийтгэгдсэн байна. Тус аймгийн хэмжээнд 2018 онд үйлдэгдсэн нийт гэмт хэргийн тухайд танхай зодооны гэмт хэргийн 35 хувь нь гудамж талбайд үйлдэгдсэн байдаг байна. Эдгээрийн 38 хувь нь оройн цагаар буюу 22.00-06.00 цагийн хооронд гарчээ. Үйлдэгдсэн гэмт хэргийн 88 хувь нь өс хонзонгийн сэдэлтгүй ялихгүй маргаан, түргэн уур, омголон зангаас болжээ. Харин 54 хувь нь архидан согтуурсаны улмаас үйлдэгджээ. 

Холбоотой мэдээ