Мозамбик улсад байгалийн гамшигт амиа алдсан хүний тоо нэмэгдсээр байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Jargal.d@montsame.mn
2019-03-25 14:20:46

МАПУТУ. /TASS/. Мозамбик улсыг өнгөрсөн долоо хоногт дайран өнгөрсөн "Идай” хар салхины улмаас амиа алдсан хүний тоо 446 болж нэмэгдсэн тухай тус улсын Газар, байгаль орчин болон хөдөө орон нутгийн хөгжлийн сайд Селса Коррейа мэдээлжээ.


Байгалийн гамшигт 417 хүн амиа алдлаа гэж урьд нь мэдээлж байв. Амиа алдсан хүний тоо 1000 давж магадгүй байна. Коррейагийн мэдээлснээр, хар салхинд 531 мянган хүн өртсөн байна. Одоогийн байдлаар 110 мянган хүн түр байрлуулах хуарангуудад толгой хорогдож байгаа аж. 


Халуун орны “Идай” хар салхи гуравдугаар сарын дундуур Африкийн зүүн өмнөд эрэг хавьд дэгдэж, Мозамбик, Зимбабве болон Малави улсын нутаг дэвсгэрийг дайрчээ. Мозамбик улсын Бейра хот энэхүү байгалийн гамшгаас илүү их хохирол амссан байна.

Холбоотой мэдээ