Ахмадын байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөн боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-03-26 17:02:35

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Ахмадын байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөн боллоо.

Ховд аймагт 8000 гаруй ахмад настан бий. Тэдгээр иргэдийн эрх ашгийг хамгаалах, идэвхжүүлэх, оролцоог  нэмэгдүүлэх,  хөгжүүлэх  чиглэлээр санаачилга гарган ажиллаж байгаа 17 сумын 30 орчим ахмад ажилтан  зөвлөгөөнд оролцож, өнгөрсөн онд хийсэн ажлын үр дүн, цаашдын зорилт, тулгамдаж буй асуудлын талаар хэлэлцлээЭнэ үеэр оролцогчид салбар байгууллагуудын ажлын ололт, дэвшлийн талаар харилцан туршлага судалж, ахмадын  тухай хуулийг  хэрэгжүүлэх талаар ярилцав. 

Аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны  хөтөлбөрт  тодорхой зорилт тусгасны дагуу “Ахмадаа ачилъя” хөтөлбөрийг ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2017 оны 43 дугаар тогтоолоор батлан хэрэгжүүлж байнаХөтөлбөрийн  хүрээнд 2018 онд Дөргөн, Мөнххайрхан, Мөст, Мянгад, Чандмань сумын ахмадын өргөө чийрэгжүүлэлтийн тоног төхөөрөмжтэй болж, тохижилтын ажил хийжээ.

Монгол Улсын 330 сумын Ахмадын хорооноос 2018 оны ажлаараа Дөргөн сумын Ахмадын хороо “Улсын тэргүүний анхан шатны хороо”-гоор шалгарч, төрийн бус байгууллага боломж, нөөцөө  зөв ашиглавал амжилтад хүрч болдгийн тод жишээ гарчээ.

Энэхүү зөвлөгөөний  үр дүнд  2019 онд Ахмад настны тухай хуулийг  ахмадын бүх шатны байгууллагад бүрэн хэрэгжүүлэх, ахмадын өргөө, танхимгүй сумууд шинээр өргөө, танхимтай болох, зарим суманд  өргөө, танхимаа  томруулах, тохижилтыг нь сайжруулан ахмадуудын дунд зохиох ажлаа тогтмолжуулах, чийрэгжүүлэлтийн тоног төхөөрөмж авах зэрэгт анхаарч ажиллахаар боллоо.


Холбоотой мэдээ