Мал эмнэлгийн салбарт газар зүйн мэдээллийн системийн “Arcgis” программ нэвтрүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДХовд /МОНЦАМЭ/. Мал эмнэлгийн ерөнхий газар, Бодлого судлалын төв хамтран Эпидемиологич малын эмч нарт зориулсан газар зүйн мэдээллийн систем \gis\-ийн сургалтыг энэ сарын 20-26-ны өдөр Ховд аймагт зохион байгуулж, “Arcgis” программ ашиглах арга зүй эзэмшүүллээ.
Сургалтад Баянхонгор, Ховд,
Увс, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Булган
гэсэн 10 аймгийн Мал эмнэлгийн газрын малын эмч нар
оролцож, бэлчээрийн
менежментийн зураглал хийх, халдварт ба халдварт бус
өвчний байршил тогтооход газар зүйн мэдээллийн системийн “Arcgis” программыг хэрхэн ашиглах
талаар шинэ мэдлэг, мэдээлэлтэй болов.
Сургалтын үр
дүнд оролцогчид “Arcgis” программын талаарх ерөнхий
ойлголт, мэдлэгээ
ашиглан эпизоотологийн зураглалыг хэрхэн
оновчтой, зөв тодорхойлох талаар программын дадлага хийлээ.
Мал эмнэлгийн салбарт газар
зүйн мэдээллийн системийн “Arcgis” программ нэвтрүүлснээр бэлчээрийн
менежмент, зураглалын ажлын талаар бүх сумын бэлчээрийн 1:100000 масштабтай
тоон зураглал, малчдын өвөлжөө, хаваржаа, худаг, уст цэгийн байршлын
координат бүхий мэдээллийг ашиглан дүн шинжилгээ хийх, бүх төрлийн ажлын зураг
төсөл ба орон зайн тооцооллыг хийх зэрэг давуу тал бий
болно гэж салбарын мэргэжилтнүүд онцлон хэлэв.