Урь үнэртсэн үзэсгэлэн

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-03-26 20:26:33

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын урчуудын эвлэлийн Үзэсгэлэнгийн танхимд "Урь" нэртэй хаврын урь үнэртүүлсэн үзэсгэлэнг өнөөдөр нээлээ. Энэхүү үзэсгэлэн нь МУЭ-ийн гишүүн, зураач Б.Энэрэлийн гурав дахь үзэсгэлэн бөгөөд өмнөх үзэсгэлэнтэйгээ нэн холбоотой юм байна. Тэрбээр өмнө нь, 2011 онд “Мянга сонсохоор нэг үз”, 2015 онд “Хишиг өдөр” нэртэй дандаа хонины хөрөг бүтээлээр үзэсгэлэн гаргаж байжээ. Энэ удаагийнх ч "Урь" нэртэй болохоос бас л хонины хөрөг дүрээр амилсан байна  Яг л дэргэд зогсоод шинэ ногоо идэж, таатайхан хивж байгаа хонин дунд орсон юм шиг болно. Хонь ямаатай цуг л хавар хүрээд ирсэн мэт. 


“Урь” үзэсгэлэн ийнхүү  хүн байгаль мал гурвын нэгдмэл ахуй, нүүдлийн иргэншлийн мөн чанараас үүдэлтэй ардын гүн ухаан, хүн байгалийн салшгүй  дотоод нарийн холбоо, нууцлаг дүр төрхийг үзэгчийн  сэтгэлд тусгахыг зорьсон гэх түүний үгийг ч шивнэнэ. 


 Үзэсгэлэнд тавьсан 23 зураг ч хороондоо холбоотой. Урь үнэртсэн энэ үзэсгэлэн ирэх сарын 2 хүртэл үзэгчдийн хүртээл болно.

Холбоотой мэдээ