Сурагчдын амралтад зориулан “Номын богц” аялуулж эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛХөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Нийтийн номын сангаас сурагчдын амралтад зориулан ном унших сонирхолтой хүүхдүүдийг дэмжин “Номын богц” аялуулж эхэллээ.
Хүүхдүүд амралтаараа аав, ээж гэр бүлтэйгээ хамт гэртээ чөлөөт цагаараа гэр бүлийн гишүүдийн тоогоор өөр өөрсдийн сонирхсон номоо захиалан унших боломжтой юм. Энэ нь хүүхдүүдийн ном унших сонирхол нэмэгдэж, чөлөөт цагаараа ном уншиж, эцэг эхчүүдтэйгээ номын талаар ярилцаж, сэтгэхүйг нь тэлж өгөх гэх зэрэг олон ач холбогдолтой юм.
Номын богцод номын сангийн танилцуулга бүхий
брошур, шинэ номын танилцуулга, уншсан номоос төрсөн сэтгэгдэл үлдээх
дэвтэр, уншигч гэр бүлийн фото зургаа хийж үлдээх цомог, ном уншихын ач
тусын талаар зөвлөгөө мэдээлэл бүхий гарын авлага, тухайн уншигч гэр бүлийн захиалсан номнууд багтжээ. Номын богц үнэ
төлбөргүй нэг гэр бүлд 7 хоног аялах бөгөөд уншигчид Нийтийн номын санд хүсэлтээ
гарган номоо өөрсдөө сонгон захиалах ажээ.