Хөгжлийн хөтөлбөрийн төслөө хэлэлцүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
sarantsetseg@montsame.gov.mn
2015-09-17 19:44:41

Хөвсгөл аймгийг 2015-2030 он хүртэл хөгжүүлэх урт хугацааны хөгжлийн хөтөлбөрөө  "Хөвсгөл хөгжил форум-2” -ын үеэр хэлэлцэх ба хөгжлийн хөтөлбөрийн төслийг аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанд танилцуулж хэлэлцүүллээ.

Хөгжлийн хөтөлбөр нь хүний хөгжлийг дээдэлсэн үндэсний өв соёлоо хадгалсан, ногоон эдийн засаг, үйлдвэрлэл бүхий инновацийг дэмжсэн Монгол Улсын аялал жуулчлалын тулгуур төв болох эрхэм зорилтын хүрээнд хүрээлэн буй орчинд ээлтэй, хүнлэг оюунлаг иргэдтэй, жаргалтай гэр бүлтэй хөгжсөн Хөвсгөл болох алсын харааг дэвшүүлжээ.

Урт хугацааны хөгжлийн хөтөлбөрийг боловсруулах салбар салбарын төлөөлөл бүхий ажлын хэсэг гарсан ба 100 гаруй баримт бичгийг судлан боловсруулж байгаа гэнэ. “Хөвсгөл хөгжил Форум-2” энэ сарын 25-нд Мөрөн хотод болох бөгөөд хоймор нутгийн уугуул эрдэмтэн судлаач, төр нийгмийн зүтгэлтэнүүд, үе үеийн УИХ-ын гишүүд, удирдлагууд, иргэний нийгмийн төлөөлөл,  хүүхэд багачуудын төлөөлөл бүхий 300 хүн оролцох аж. 

Б.Гантуяа

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд