Тарвага, ондаторын арьс нуун хил давахыг завджээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬУлаанбаатар /МОНЦАМЭ/. Гаалийн ерөнхий газар /ГЕГ/-ын Гашуун сухайт дахь гаалийн газрын алба хаагчид их хэмжээний тарвага, ондаторын арьс, тэмээний тавхайг улсын хил нууцаар давуулах гэж байсан зөрчлийг илрүүлжээ.
Тодруулбал, энэ сарын 25, 26-нд тус гаалийн ажилчдын шалгасан "Норд бенз" маркийн "3181 ӨМҮ", "6423 УНС" улсын дугаартай том оврын ачааны автомашины тэвшин дээрх нүүрсний доор, 1745 ш ондаторын арьс, 836 ш тарваганы арьс , 750 кг буюу 1000 гаруй ширхэг тэмээний тавхайг нуусан байсныг тогтоож, холбогдох байгууллагад шилжүүлсэн байна.