Японы шинэ эриний нэрийг Ё.Сүга зарлана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2019-03-28 14:45:43

ТОКИО. /NHK/. Японы шинэ эзэн хааны эриний нэрийг ирэх долоо хоногийн даваа гарагт тус улсын Сайд нарын танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга Ёшихидэ Сүга олон нийтэд зарлана.


Харин үүний өмнө Ерөнхий сайд Шинзо Абэгийн танхим шинэ эриний нэрийг батлах ажээ. 1989 онд эзэн хаан Акихитог хаан ширээнд залрахын өмнө шинэ эриний нэрийг Сайд нарын танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Кэйзо Обүчи зарлаж байжээ.


Эзэн хаан Акихито ирэх дөрөвдүгээр сарын 30-нд хаан ширээнээсээ бууж, угсаа залгамжлах хунтайж Нарүхито дараагийн өдрөөс эхлэн түүний албыг үргэлжлүүлэн хаших юм. 


Шинэ эриний нэрийг хүчин төгөлдөр болохоос нэг сарын өмнө зарладаг байна. 

Холбоотой мэдээ