Мал төллөлт 23,9 хувьтай байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВСУвс /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд энэ хавар 1,4 сая гаруй мал төллөхөөс өнөөдрийн байдлаар 23,9 хувь нь төллөөд байна. Тодруулбал, 338 мянга гаруй хээлтэгч төллөснөөс 974 ингэ, 379 гүү, 3422 үнээ, 185377 хонь, 147875 ямаа төллөөд байна. Одоогоор аймгийн хэмжээнд 974 ботго, 379 унага, 3423 тугал, 185427 хурга, 147982 ишиг бойжиж байна.
Нийтдээ 31,5 мянган төл
хорогдсон бөгөөд ихэнх хорогдлыг ишиг, хурга эзэлж байгаа аж. Хяргас, Малчин, Цагаанхайрхан,
Өлгий, Бөхмөрөн, Зүүнговь суманд
одоогоор 30 дээш мянган мал төллөөд байна. Харин цаг агаарын тааламжгүй нөхцөл
байдлаас болоод Өндөрхангай, Тариалан, Улаангом суманд мал төллөлт харьцангуй
удаашралтай байна.
Энэ жил аймгийн хэмжээнд ингэ 8615, гүү 37519, үнээ 75803,
эм хонь 725985, эм ямаа 596044 төллөх аж. Хамгийн их төлийг Тэс сум, хамгийн
цөөн төлийг Баруунтуруун сум хүлээн авах юм байна.
2018 оны жил эцсийн мал тооллогоор Увс аймаг 3,1 сая мал
тоолуулсан бөгөөд үүнээс 60,5 мянган мал зүй бусаар хорогдоод байна. Үүнээс
хээлтэгч 270 мал хорогджээ.