“Хариуцлагатай, тогтвортой нийгэм” төсөл Дундговь аймагт хэрэгжиж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2019-03-30 21:12:21
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Нийгмийн түншлэл сүлжээ ТТБ болон Дани Монголын нийгэмлэгийн хамтран хэрэгжүүлж буй “Хариуцлагатай, тогтвортой нийгэм” төслийг Дундговь аймагт хэрэгжүүлэхээр хамтран ажиллах гэрээ байгууллаа.

“Хариуцлагатай, тогтвортой нийгэм” төсөл нь орлого багатай айл өрхийн иргэдийг чадваржуулан ядуурлыг бууруулах чиглэлээр орон нутгийн хөгжилд хувь нэмрээ оруулах зорилгоор  2019-2022 он хүртэл үйл ажиллагаагаа явуулах юм.

Уг төсөл нь “Дани-Иргэний нийгмийн байгууллагуудын холбоо”–ны санхүүжилтээр Дундговь аймгийн Сайнцагаан, Эрдэнэдалай сум, Баянхонгор, Дархан- Уул, Дорноговь, Завхан аймгийн Тосонцэнгэл, Орхон, Сэлэнгэ, Төв, Өмнөговь аймаг, Улаанбаатар хотын Баянзүрх, Хан-Уул дүүрэгт хэрэгжих ажээ.

Хамтран ажиллах гэрээнд аймгийн Засаг даргын орлогч Ж.Мөнхчулуун үзэглэж, төслийн орон нутгийн зохицуулагчаар Б.Өлзийсайхан ажиллахаар сонгогджээ.

Холбоотой мэдээ