“iPhone” утасны жижиг хувилбар гарчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
nyamtulga@montsame.mn
2016-03-22 10:35:02

ВАШИНГТОН. /ВВС/. АНУ-ын Сан-Франциско хотод болсон арга хэмжээний үеэр “Apple” компани “iPhone” утасны жижиг хувилбарыг болон “iPad Pro” төхөөрөмжийн шинэ хувилбарыг танилцуулсан байна.

“iPhone SE” нь “iPhone 6S”-ээс хэмжээгээр жижиг хэдий ч үйл ажиллагаа, график үзүүлэлтийн хувьд адилхан бөгөөд 4k нягтралтай дүрс бичлэг хийх чадвартай ажээ.

Харин шинэ “iPad Pro” нь хуучин “iPad”-ны адил 9.7 инчийн дэлгэцтэй байх аж. Ирэх тавдугаар сард багтаан “iPhone SE” гар утсыг дэлхийн 110 оронд худалдахаар компани төлөвлөжээ.

Уг шинэ загварын утасны анхны үнэ 399/499 доллар байх бөгөөд манай гаргасан “хамгийн хямд” “iPhone” утас энэ юм гэж “Apple” компани мэдэгдэв.

Шинэ “iPad Pro”-гийн багтаамж гурван өөр төрөл байх бөгөөд хамгийн их нь 256GB байна. Харин үнийн хувьд багтаамж хамгийн багатай нь 599 доллар бөгөөд энэ сарын сүүлээр АНУ дотроо хүргэж эхэлнэ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ