“Эрүүл аюулгүй орчин-таны оролцоо” сэдэвт сарын аян эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВСУвс /МОНЦАМЭ/. Аймгийн ЗДТГ-аас Мэргэжлийн хяналтын газартай хамтран аймгийн хэмжээнд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх зорилгоор энэ сарын 1-нээс ирэх сарын 1-ний хооронд “Эрүүл аюулгүй орчин-таны оролцоо” сэдэвт сарын аяныг эхлүүллээ.
Аяны хүрээнд орон нутгийн хэмжээнд хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр, нийгмийн хамгаалал, цацрагийн аюулгүй байдал, байгаль орчин, хил хорио цээрийн хяналтын чиглэлээр иргэд, аж ахуйн нэгжүүдийг эрсдэлээс урьдчилан сэргийлэх, зөрчил дутагдлыг арилгуулах, зөвлөн туслах, соён гэгээрүүлэх ажлуудыг холбогдох байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх аж.
Мөн байгаль
орчны багц хууль тогтоомжийг иргэд олон нийтэд сурталчлах, хууль сахин
мөрдөлтийг сайжруулж, төрийн хяналт шалгалтыг иргэдэд ойлгомжтой болгох
зорилгоор "Иргэдийн оролцоотой байгаль орчны хяналт" сэдэвт сарын
аяныг хамтатган зарлаад байна.