Алтай хотын иргэд дасгал хөдөлгөөнөөр хичээллэж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2019-04-03 15:35:41

Говь-Алтай /МОНЦАМЭ/ “Өөрчлөлтийг өөрөөсөө" бүх нийтийг идэвхтэй хөдөлгөөнөөр хичээллүүлэх, эрүүл мэндийг дэмжих сарын аяны хүрээнд Алтай хотын иргэд дасгал хөдөлгөөнөөр хичээллэж эхэллээ.

Тодруулбал, сондгой өдрүүдэд өглөө бүр 7 цагт дасгал хөдөлгөөн хийж хэвших ажээ. Уг ажил орон нутгийн нийтийн биеийн тамирыг хүн амын хэрэгцээнд нийцүүлэн хөгжүүлэх, дасгал хөдөлгөөнөөр бие бялдрыг нь чийрэгжүүлэх, хөдөлмөрийн бүтээмж сайтай иргэдтэй байж, биеийн тамирыг хувь хүний хэрэглээ болгож, хамт олон байгууллагыг идэвхтэй хөдөлгөөн хийж хэвшүүлэх түүнчлэн хүүхэд залуучуудыг идэвхтэй оролцоотой болгох, ахмад настны дунд дасгал хөдөлгөөнөөр хичээллэх явдлыг дэлгэрүүлэх, гэр бүлээрээ хамтдаа өглөөг шинэлгээр угтаж халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлэх зорилготой ажээ.

Аяны нээлт дөрөвдүгээр сарын 1-ний өглөөний 07 цагт Монгол Улсын баатар Магсарын Жанчивын талбайд болж, аймгийн ЗДТГ-ын дарга, Залуучуудын холбооны тэргүүн Ч.Бат-Эрдэнэ хүрэлцэн ирж оролцогчдод амжилт хүсэн идэвхтэй дасгал хөдөлгөөнөө тогтмолжуулахыг уриалсан юм.

Тус аяныг УИХ-ын гишүүн Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд, аймгийн ЗДТГ-ын дэмжлэгтэйгээр аймгийн Залуучуудын холбоо, “Гоо даль” группээс санаачлан аймгийн Эрүүл мэндийн газар, МСНЭ-ийн “Алтай” салбар, “Аз жаргал” дэлгүүртэй хамтран зохион байгуулж байна. 

Холбоотой мэдээ