“Залуусын хөгжил–Бидний ирээдүй” аян өрнөж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2019-04-04 10:12:27

Говь-Алтай /МОНЦАМЭ/ Залуучуудын хөгжлийг дэмжих, тэдний нийгмийн хөгжилд оролцох оролцоог хангах замаар амьдрах ухааны чадварыг нэмэгдүүлэх зорилго бүхий “Залуусын хөгжил–Бидний ирээдүй” аян Говь-Алтай аймагт өрнөж байна. 

Энэхүү аян дөрөвдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 31-ний хооронд Говь-Алтай аймгийн 18 суманд, 15-39 насны залуучуудын дунд зохион байгуулна. Аяны хүрээнд залуучуудын оролцоо, манлайлал, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, боловсролын чиглэлийн мэдээллээр хангах, нийгэм соёлын үйлчилгээ үзүүлэх, судалгаа явуулах, хандлагыг өөрчлөх нөлөөллийн ажил явуулах, санал хүсэлтийг сонсох, тулгамдаж буй асуудлыг судалж шийдвэрлэнэ хэмээн зохион байгуулагчид танилцуулсан юм. 

Уг үйл ажиллагааг УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэдийн дэмжлэгтэйгээр тус аймгийн ЗДТГ, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Эрүүл мэндийн газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Боловсрол, соёл, урлагийн газар, Цагдаагийн газар, Ардын дуу бүжгийн Алтай чуулга, Насан туршийн боловсролын төв, Сумдын Засаг даргын тамгын газар, Залуучуудын иргэний нийгмийн байгууллагууд, Сэтгүүлчдийн нэгдсэн зөвлөл хамтран зохион байгуулж буй ажээ.


Холбоотой мэдээ