ӨНӨӨДӨР: "Мэргэжлийн боловсрол сургалтын шинэчлэл" олон улсын чуулган болно

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2019-04-04 08:30:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дөрөвдүгээр сарын 04-нд болох үйл явдлын тойм:

09.00 цагт "Холлидэй Инн" зочид буудалд "Мэргэжлийн боловсрол сургалтын шинэчлэл" олон улсын чуулган болно.

10.00 цагт НЗДТГ-т Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан Азийн хөгжлийн банкны Зүүн Ази хариуцсан захиралтай уулзана. Утас: 325044

10.30 цагт НМХГ-т мэргэжлийн хяналтын байгууллагаас Налайх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах нүүрсний цооногуудад хийсэн хяналт шалгалтын талаар мэдээлнэ. Утас: 91887887

10.30 цагт Ардчиллын өргөөнд Ардчилсан намын эмэгтэйчүүд цаг үеийн асуудлаар мэдээлнэ. Утас: 88989878

10.30 цагт “Сити” цамхагт “Жендерийн мэдрэмжтэй нийтлэлийн бодлого” аяны хаалтын ёслол болно.

11.00 цагт Төрийн ордонд "Монгол цэргийн нэгдсэн холбооны анхдугаар их хурал" болно.

11.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд Монголын шатрын холбооноос Азийн 3.3 бүсийн аварга шалгаруулах тэмцээний мэдээлнэ.

11.00 цагт “Blue Sky” зочид буудалд Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хөгжлийн асуудлаарх Ази, Номхон далайн бүсийн IV конгрессыг зохион байгуулах Засгийн газрын комиссын хуралдана. Утас: 91915340, 99047423, 99519677

11.30 цагт Сакура сургуульд Кёкүшюзан Батбаяр хөнгөн атлетикийн мастеруудын дэлхийн аварга Ц. Раднаад орон сууц бэлэглэнэ.

11.40 цагт Сүхбаатарын талбайд 3333 сурагч Дэндэвийн Пүрэвдоржийн “Тусгаар тогтнол” шүлгийг уншина.

13.00 цагт Ашигт малтмал газрын тосны газарт Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтыг шалгах ажлын багаас цаг үеийн асуудлаар мэдээлнэ. Утас: 99191388, 88117157

14.00 цагт Сүхбаатарын талбайд автомашинтай жагсаал зохион байгуулагч нар арилжааны банкны зээлийн хүүгийн талаар мэдээлнэ. Утас: 99109834

Холбоотой мэдээ