БНСУ-д 5G сүлжээг арилжааны зориулалтаар ашиглаж эхэлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2019-04-04 15:20:06

СӨҮЛ. /TASS/. БНСУ гар утасны тав дахь үеийн сүлжээг /5G/ арилжааны зориулалтаар ашиглаж эхэлсэн анхны улс боллоо. Тус улсын Шинжлэх ухаан, мэдээлэл-харилцаа холбооны технологийн яамнаас мэдээлснээр, харилцаа холбооны “SK Telecom”, “KT” болон “LG Uplus” компани гар утасны энэ стандартын үйлчилгээг иргэдэд хүргэж эхэлсэн байна.


БНСУ-ын Засгийн газар “5G” сүлжээг гуравдугаар сард нэвтрүүлэхээр төлөвлөж байсан боловч ийм сүлжээ ашигладаг ухаалаг утсуудын нийлүүлэлт саатсаны улмаас хойшлуулжээ.


Энэ сүлжээг өнгөрсөн оны хоёрдугаар сард болсон Пёнчаны өвлийн олимпын наадмын үеэр туршсан байна. Гар утасны тав дахь үеийн сүлжээ нь 4G-ээс 66 дахин хурдан бөгөөд мэдээллийг 25 Гб/с-ын хурдтай дамжуулдаг. Ийм үзүүлэлтүүд нь дүрс бичлэгийг онлайнаар 8K (Ultra HD) нарийвчлалтайгаар дамжуулах боломж олгодог байна.


Гар утасны тав дахь үеийн сүлжээг туршилтаар нэвтрүүлсэн анхны улс Швед юм. Тус улс 2021 оноос нааш арилжааны зориулалтаар ашиглахгүй аж.


Холбоотой мэдээ