Г.Түвшинжаргалыг суллахыг шаардав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-03-22 13:12:43

УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг Цагдаагийн ерөнхий газрын дарга Р.Чингист шаардлага хүргүүлэв.

УИХ-ын гишүүн Х.Баттулгын туслах Г.Түвшинжаргалыг хорьсныг эсэргүүцсэн албан бичигт “Г.Түвшинжаргал нь 1.3 сартай хөхүүл хүүхэдтэй, түүнийг Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн гуравдугаар сарын 18-ны өдрийн захирамжаар цагдан хорих хугацааг сунгасан шийдвэр гараад байгаа нь хүүхдийн эрхийг ноцтой зөрчиж байна. Хөхүүл хүүхдийг удаан хугацаагаар эхээс нь хүчээр салгах нь хүүхдийн эрүүл мэнд, сэтгэл санаанд ноцтой хохирол учруулахыг анхаарч, Г.Түвшинжаргалыг яаралтай суллахыг шаардаж байна” гэжээ.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ