Гэр хорооллынхон дулаанаар хангагдана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
sarantsetseg@montsame.gov.mn
2015-09-17 20:16:40

Баянхонгор аймгийн төвийн Дуурсах гуравдугаар багийн 600 айл өрх аймагт Дулааны цахилгаан станц ашиглалтад орох үед дулаанаар бүрэн хангагдах боломжтой болжээ. 

Тодруулбал, Дулаан дамжуулах 11 төвийг “Чандмань Баянхонгор” ХК,  Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж буй “Хот байгуулалтын салбарын МОН-2301 төсөл”-ийн хүрээнд тус ажлыг хийсэн байна. Төслийн хүрээнд гэр хороололтой холбогдсон 846 метр дулааны болон цэвэр усны шугам болон Хаус хороололтой холбогдсон  1.5 км цэвэр, бохирын шугам зэрэг инженерийн шугам сүлжээний ажил хийсэн байна. 
Шугам сүлжээний ажлыг “Чандмань Баянхонгор” ХК  “Сан” констракшнтай хамтран гурван сарын хугацаанд хийж гүйцэтгэн,  улсын комисст хүлээлгэн өгчээ. Ингэснээр гэр хорооллын өрхүүд цэвэр бохир усанд холбогдож, ая тухтай орчин бүрдэх аж.

Б.Мөнхзул

 

 

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд