АНУ-ын Дотоодыг аюулаас хамгаалах яамны сайд огцорлоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2019-04-08 09:18:13

ВАШИНГТОН. /CNN/. АНУ-ын Дотоодыг аюулаас хамгаалах яамны сайд Кирстьен Нильсенийг огцрохоор болсон тухай тус улсын Ерөнхийлөгч Дональд Трамп твиттер хуудсаараа ням гарагт мэдэгджээ.


Д.Трампын мэдэгдэлд, К.Нильсен үүрэгт ажлаа хүлээлгэн өгнө, түүний хичээл зүтгэлд талархал илэрхийлж байна хэмээн тэмдэглэсэн байжээ. Мөн тэрбээр, "АНУ-ын Гааль, Хилийн хамгаалалтын албаны комиссарын албыг хашиж буй Кевин Макалинан Дотоодыг аюулаас хамгаалах сайдын үүргийг түр гүйцэтгэнэ. К.Макалинаныг сайн ажиллана гэдэгт итгэлтэй байна" хэмээн нийтэлсэн байна.


К.Нильсений ойрын эх сурвалжийн “CNN” сувагт мэдээлснээр, тэрбээр өөрийн саналаар энэхүү шийдвэрийг гаргаагүй бөгөөд түүнийг огцрохыг шаардсан ажээ.


К.Макалинан нь АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обамагийн засаг захиргаанд ажиллаж байсан нэгэн бөгөөд 2018 оны гуравдугаар сарын 20-нд Гааль, Хилийн хамгаалалтын албаны комиссарын тангараг өргөсөн байна. 

Холбоотой мэдээ