Өнжмөл өвс шатаасан айл өрхүүдэд хариуцлага тооцно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДХовд /МОНЦАМЭ/ Сүүлийн үед хуурайшилт, салхи шуурга нэмэгдэж байгаатай холбогдуулан иргэд болгоомжтой байж, үнс нурмаа таглаатай саванд хийх, хог, өнжмөл өвс шатаах зэргээр ил задгай гал түлэхгүй байхыг Ховд аймгийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.
Түүнчлэн айл өрхүүд хашааны өнжмөл өвсийг шатаан, ил задгай гал гаргаж иргэд, олон нийтэд хохирол учруулсан тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ тооцож, учирсан хохирлыг нөхөн төлүүлж, хариуцлага хүлээлгэнэ гэж албаныхан мэдээллээ.