Ховд аймгийн ерөнхий боловсролын 11 сургуульд ширээ, сандал олгов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-04-09 09:19:20

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн ерөнхий боловсролын сургуулиудын сургалтын орчин нөхцөлийг сайжруулах, материаллаг баазыг бэхжүүлэх зорилгоор Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар сургуулиудын ширээ сандлыг шинэчлэх ажлыг үе шаттайгаар хийж байна.

2019 оны нэгдүгээр улиралд Жаргалант сумын ерөнхий боловсролын 1, 2, 3 дугаар сургуулийн  9 ангийн ширээ сандлыг шинэчилж хүлээлгэн өгсөн. Тэгвэл энэ удаа Жаргалант сумын Цаст-Алтай цогцолбор, Прогресс, 3, 6 дугаар сургууль болон Мянгад, Дөргөн, Чандмань, Дарви, Зэрэг, Цэцэг, Манхан сумын сургууль гэсэн 11 сургуулийн нийт 41 ангийн ширээ сандлыг шинэчилж, сургуулийн захирлуудад нь хүлээлгэн өгөв.

Эдгээр ширээ сандлыг ОНХС-гийн 95,3 сая төгрөгийн санхүүжилтээр Ховд аймгийн “Буянт тэгш үйлс” ХХК үйлдвэрлэсэн байна.


Холбоотой мэдээ