Т.Мэй Герман, Францын удирдагчидтай уулзана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2019-04-09 12:46:30

ЛОНДОН. /BBC/. Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй Герман, Францын удирдагчидтай мягмар гарагт уулзаж, Их Британийн Европын Холбооноос /ЕХ/ гарах асуудлаар хэлэлцэнэ.


Т.Мэй Германы Канцлер Ангела Меркельтэй Берлин хотноо, Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макронтой Парис хотноо уулзаж, “Brexit”-ийг ирэх зургадугаар сарын 30 хүртэл хойшлуулах саналыг нь дэмжихийг уриалах ажээ.


Маргааш буюу лхагва гарагт ЕХ-ны ээлжит бус дээд хэмжээний уулзалтаар тус холбооны 28 гишүүн орон “Brexit”-ийг хойшлуулах саналыг хүлээн авах эсэх талаар санал хураах юм. Одоогийн тохиролцооны дагуу Их Британи баасан гарагийн шөнө дунд гэхэд ЕХ-ноос гарна.

Холбоотой мэдээ