Цэргийн алба үүргээ нэртэй төртэй биелүүлж яваа хүмүүсийг шагналаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
erdenechimeg@montsame.mn
2016-03-22 16:28:47

Монгол Улсад Зэвсэгт хүчин үүсч хөгжсөний 95 жилийн ой, цэргийн баярын жагсаал, хүндэтгэлийн арга хэмжээ Ард Аюушийн талбайд болж өндөрлөлөө.

Уг баярын жагсаалыг Цэргийн гавъяаны улаан тугийн одонт, Хатанбаатар Магсаржавын нэрэмжит 123-р ангийн бие бүрэлдэхүүн хийлээ. Энэхүү үйл ажиллагааг нээж 123-р ангийн захирагч, хурандаа Б.Галбадрах үг хэлэв. Уг хүндэтгэлийн  үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн, НББСШУ-ы Байнгын хорооны дарга Д.Батцогт, аймгийн ИТХ-ын дарга Б.Баярсайхан, Засаг дарга Д.Цэвээнравдан, Засаг даргын орлогч М.Амарсанаа, ЗДТГ-ын дарга Б.Батмөнх, Цэргийн штабын дарга, хурандаа н.Эрдэнэчулуун, Цагдаагийн газрын дарга, хурандаа С.Цэрэнсамбуу нарын албаны хүмүүс оролцлоо.

Б.Галбадрах хурандаа нээж хэлсэн үгэндээ “90 гаруй жилийн түүхтэй Ховдын хороо албаа нэр төртэй биелүүлж, аливаа үйл ажиллагаанд манлайлж, түүхэн ойтойгоо золгож байна. Биднийг бүхий л үед дэмжин ажилладаг, аймаг орон нутгийн удирдлагууд, албан хаагчдын маань ар гэр, ард иргэд та бүхэндээ гүнээ талархаж байгаагаа илэрхийлье. Эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө цогтой тэмцэж ирсэн үе үеийн халуун эх орончдын үргэлжлэл болж, эх орноо батлан хамгаалах хариуцлагатай бөгөөд хүндтэй үйл хэргийг үргэлжлүүлж буй цэрэг эрсдээ баярын мэнд хүргэе” гэв.

Энэхүү ёслолын арга хэмжээн дээр үүргээ нэр төртэй биелүүлсэн хүмүүст шагнал гардууллаа. “Дайчин алдар” медалиар С.Эрдэнэсүрэн, “Эх орны төлөө” медалиар Б.Уянга, Ц.Цолмон, Хошууч цол тэмдгээр н.Ууганбаяр, Ахлах ахлагчаар Д.Отгонболд, Г.Батзориг, Д.Амгаланбаатар, Н.Нямбаяр, Ахлагч цолоор Т.Чүлтэмсүрэн, М.Гантулга, Л.Дэлгэрбат, Б.Цэрэнчимэд, Хуульзүйн тэргүүний ажилтан цол тэмдгээр Ц.Даваахүү нарын хүмүүс тус тус энгэрээ мялаасан юм.

А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ