Садулаев Европын гурван удаагийн аварга болжээ

Дэлхийд | Спорт
ayanzaya@montsame.gov.mn
2019-04-10 10:14:26

БУХАРЕСТ. /РИА Новости/. ОХУ-ын тамирчин Абдулрашид Садулаев Бухарест хотод болж буй Чөлөөт бөхийн Европын аварга шалгаруулах тэмцээнд алтан медаль хүртжээ. Тэрбээр 97 кг-ын жинд Беларусийн тамирчин Александр Гуштыныг 3:1 онооны харьцаагаар ялжээ.


Энэ тэмцээнд Гүржийн бөх Элизбар Одиказе, Азербайжаны тамирчин Нурмагомед Гаджиев нар хүрэл медаль хүртсэн байна.


Садулаевын хувьд энэхүү тэмцээнээс гурав дахь удаагаа алтан медаль хүртэж байгаа юм. Түүнчлэн тэрбээр олимпийн аварга бөгөөд дэлхийн 3 удаагийн аварга юм. 

Холбоотой мэдээ