Умард Солонгосчууд үндэсний гол баяраа тэмдэглэж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2019-04-15 14:49:39

ПЁНЬЯН. /TASS/. БНАСАУ-ыг үүсгэн байгуулагч Ким Ир Сены мэндэлсний 107 жилийн ойг тус улсад тэмдэглэж байна.


Дөрөвдүгээр сарын 15-нд "мөнхийн ерөнхийлөгч" Ким Ир Сений дурсгалд зориулж, “Нарны өдөр” баярыг жил бүр тэмдэглэдэг уламжлалтай. Тэрбээр 1912 оны энэ өдөр мэндэлсэн юм. БНАСАУ-ын нийслэл Пёньян хот болон бусад хотын дурсгалын цогцолборуудад баярын арга хэмжээнүүд болж байна. Нийслэл хотод болох гол арга хэмжээг Мансудэ довцогт зохион байгуулна. Уг довцогт Ким Ир Сен, Ким Жөн Ир нарын аварга том хүрэл хөшөө сүндэрлэдэг билээ. Мөн хоёр удирдагчийн шарилыг шилэн хоргонд хадгалж буй Кымсусан цогцолборын Нарны ордонд гол арга хэмжээ болно.


Нийслэл Пёньян хотод баярын олон арга хэмжээг өнөөдөр бүтэн өдрийн турш зохион байгуулна.


Холбоотой мэдээ