Алтай хотод 50 ортой төрөх эмнэлэг ашиглалтад орлоо

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2019-04-15 15:13:47

Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн Алтай хотноо улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 50 ортой төрөх эмнэлэг ашиглалтад орж дөрөвдүгээр сарын 14-ний өдөр нээлтээ хийлээ. 

2010 онд уг эмнэлгийн барилгын шавыг тавин барьж эхэлсэнээс хойш нийт таван тэрбум арван 900 сая төгрөг, хамгийн сүүлд 2017 онд нэг тэрбум 695 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж ийнхүү ашиглалтад орлоо. 

Төрөх эмнэлэг ашиглалтад орсноор өөрийн аймаг төдийгүй хил залгаа аймгуудын эхчүүдийг хүлээн авах боломж нэмэгдэж байгаа юм. Тус аймгийн эрүүл мэндийн салбар нь сүүлийн зургаан жил эхийн эндэгдэлгүй ажиллаж буй ба тасгийн хамт олон сардаа 100, жилдээ 1200 эхийг хүлээн авч эх барихын тусламж үйлчилгээг үзүүлж байна хэмээн Говь-Алтай аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ц.Туяа онцоллоо.


Холбоотой мэдээ