Жүдогийн Ази тивийн АШТ-д манай улсаас бүтэн баг оролцоно

Монголын мэдээ | Спорт
ulzii@montsame.mn
2019-04-15 16:32:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Арабын нэгдсэн Эмират улсын Фужирах хотноо дөрөвдүгээр сарын 20-23-нд болох жүдо бөхийн Ази, номхон далайн бүсийн аварга шалгаруулах тэмцээнд манай улсаас 18 жүдоч оролцоно.


Тус тэмцээнээс ганцаарчилсан болон багийн төрлөөр шилдгүүдийг тодруулна. Энэ удаагийн тэмцээнд Ази тивийн 35 орны 273 , Номхон далайн орнуудаас дөрвөн улсын Австрали, Фижи, Гуам, Шинэ Зеланд/ 22, нийт 295 тамирчин оролцохоор урьдчилсан мэдүүлгээ өгчээ.


Манай эрэгтэй жүдочдоос 60 кг-ын жинд Л. Өнөболд, Э.Ариунболд, 66 кг-д Н.Мөнхбаяр, Ё.Басхүү, 73 кг-д Ц.Цогтбаатар, 81 кг-д О.Ууганбаатар, 90кг-д Э.Мөнхжаргал, -100 кг-д Л.Отгонбаатар, +100 кг-д Ө. Дүүрэнбаяр нар хүчээ сорино. Харин эмэгтэй тамирчдаас 48 кг-д Г.Наранцэцэг, 52 кг-д Л.Сосорбарам, 57 кг-д Л. Энхрийлэн, Д.Сумъяа, 63 кг-д Б.Ганхайч, 70 кг-д Ц.Батцэцэг, -78 кг-д О.Мөнхцэцэг С. Шүрэнчимэг, +78 кг-д Э.Гандиймаа тус тус барилдана.

 

Холбоотой мэдээ