ӨНӨӨДӨР: “Монголчуудын үнэт зүйл” эрдэм шинжилгээний бага хурал болно

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2019-04-17 08:12:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дөрөвдүгээр сарын 17-нд болох үйл явдлын тойм:

09.00 цагт “Улаанбаатар” зочид буудалд “Монголчуудын үнэт зүйл” эрдэм шинжилгээний бага хурал болно.

10.00 цагт Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвд "Инээмсэглэл-Эерэг хандлага" нээлттэй хаалганы өдөрлөг болно. Утас: 90110908

10.00 цагт Хятадын соёлын төвд Монгол, БНХАУ хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойд зориулсан "Нөхөрлөлийн 70 жил" гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт болно.

11.00 цагт Төрийн ордны баруун хаалганы дэргэд Орон нутгийн зорчигч тээврийн жолооч нар цаг үеийн асуудлаар мэдээлнэ. Утас: 99191388.96653903

11.00 цагт Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд Төв цэвэрлэх байгууламжид болсон ослын үед ажилласан ажлын баг мэдээлэл хийнэ.

11.00 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д  Соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Цогтсугар “Эх оронч Монголчууд”  тоглолтын талаар мэдээлнэ.

11.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд байгаль хамгаалах чиглэлээр ажилладаг ТББ-ууд Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар мэдээлнэ.

Төрийн ордонд

08.00 цагт Засгийн газрын ээлжит хуралдаан болно.

09.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Хууль зүйн байнгын хороо хуралдана.

11.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана.

13.00 цагт “Г” танхимд БСШУСЯ, ЮНЕСКО-ийн Ази, Номхон далайн бүс нутгийн боловсролын товчооноос Монгол Улс “Дээд боловсролын эрдмийн зэргийг хүлээн зөвшөөрөх тухай Ази, Номхон далайн бүс нутгийн 2011 оны Токиогийн конвенц”-д нэгдэх талаар мэдээлнэ.

14.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдана.
Холбоотой мэдээ