"Их хотын уншлага" яруу найргийн өдөрлөг болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-04-17 11:59:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Дэлхийн номын өдөр энэ сарын 23-нд тохионо. Энэ өдрийг тохиолдуулан Д.Нацагдоржийн нэрэмжит хотын номын сан "ИХ ХОТЫН УНШЛАГА" яруу найргийн өдөрлөг зохиохоор болжээ.

Энэ өдрөөр яруу найрагч нар болон яруу найраг сонирхогч иргэд шинэ шүлгээсээ уншиж, уран бүтээлийн яриа хөөрөө дэлгэх боломжийг тус номын сангийнхан бүрдүүлэх юм байна. Мөн шинэ ном, зохиол бүтээлээ ч солилцох боломжтой аж.

Холбоотой мэдээ