БНХАУ-ын эдийн засгийн өсөлт урьдчилсан таамаглалыг давжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2019-04-17 14:10:10

БЭЭЖИН. /Reuters/. БНХАУ-ын эдийн засгийн 2019 оны эхний гурван сарын өсөлт мэргэжилтнүүдийн урьдчилсан таамаглалыг давж, 6.4 хувьд хүрсэн байна.


Reuters” агентлагаас ажиглагчдын дунд явуулсан санал асуулгын дүнд тэмдэглэснээр, энэ оны эхний улиралд Хятадын эдийн засгийн өсөлт удааширч, 6.3 хувиар өсөх төлөвтэй байжээ.


2019 оны эхний улиралд тус улсын дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 21.343 их наяд юаньд /3.18 их наяд ам.доллар/ хүрчээ. Хятадын эрх баригчид эдийн засгийн өсөлт удаашрах явцыг зохицуулахын тулд татварыг багасгах, төлбөрийг бууруулах зэрэг олон арга хэмжээг авч хэрэгжүүлсэн юм.


“Манай улсын эдийн засаг тогтвортой өсөлт үзүүлж, зах зээлийн урьдчилсан таамаглалыг давлаа” гэж Хятадын Үндэсний статистикийн товчооны хэвлэлийн төлөөлөгч мэдээлсэн байна. 

Холбоотой мэдээ