Маргааш бүх нийтээр Мөрөн хотоо цэвэрлэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2019-04-18 16:55:16

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Мөрөн сумын Засаг даргын захирамжаар маргааш бүх нийтийн хаврын цэвэрлэгээ хийнэ. Урин дулааны цаг ирж буйтай холбогдуулан орчин тойрны хог шороог цэвэрлэх, өнгө үзэмжээ сайжруулах, үүсч болзошгүй бохирдолоос урьдчилан сэргийлэх зорилгоор бүх нийтийн цэвэрлэгээг хийхээр болжээ.  

Энэ өдөр аж ахуйн нэгж, албан байгууллага бүр орчны 50 м хүртэлх газрын их цэвэрлэгээг хийх, ногоон байгууламжаа услах, эвдэрхий хайс, хашлага, сандал зэргийг засч сэлбэн бохир хашаа, цонх хаалга, хаягийн тоос шороог угааж цэвэрлэх ажээ. Энэ жил Мөрөн хот үүсгэн байгуулсаны түүхт 210 жилийн ой тохиож буй бөгөөд “Төлөвлөлт сайтай хотоос тохижилт сайтай хот” болох уриалга гарган ажиллаж байгаа ажээ.

 

Холбоотой мэдээ