ОАНА-гийн Удирдах зөвлөлийн 44 дүгээр хуралдаан эхэллээ

Дэлхийд | Нийгэм
nyamtulga@montsame.gov.mn
2019-04-19 14:14:24
twitter.com/Nyamkanmk

ХАНОЙ. /OANA/. Ази номхон далайн бүс нутгийн орнуудын агентлагуудын байгууллагын /ОАНА/ Удирдах болон Техникийн зөвлөлийн хуралдаан БНСВУ-ын нийслэл Ханой хотноо эхэллээ. 


Хуралдааны нээлтэд БНСВУ-ын шадар сайд Ву Дук Дам, Ханой хотноо суугаа дипломат төлөөлөгчийн газрууд болон олон улсын байгууллагуудын төлөөлөгчид оролцов.


ОАНА нь 1961 онд ЮНЕСКО-гийн санаачилгаар байгуулагдсан ба эгнээндээ бүс нутгийн 35 орны 44 мэдээллийн агентлагийг нэгтгэсэн мэдээллийн агентлагуудын холбоо юм. Тус байгууллагын сүлжээгээр дэлхий дахины мэдээ мэдээллийн гуравны хоёрыг бэлтгэн нийлүүлдэг билээ.



Хуралдаанаар гишүүнчлэлийн асуудлыг хэлэлцэж, 2019 оноос хойш тус байгууллагад нэг улсаас зөвхөн нэг агентлаг гишүүнчлэлтэй байхаар тохиролцсон бөгөөд уг шийдвэрийг энэ оны 11 сард БНСУ-ын Сөүл хотноо болох Ерөнхий ассемблейн хуралдаанаар эцэслэн батлахаар болов. Энэ шийдвэр өмнө нь гишүүнчлэлтэй байсан агентлагуудад хамаарахгүй юм. Хуралдаан ийнхүү амжилттай үргэлжилж байна.


С.Баярсайхан


Холбоотой мэдээ