Чөлөөт бөхийн өсвөрийн тамирчид тэмцээндээ амжилттай оролцжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2019-04-22 18:13:34

Увс /МОНЦАМЭ/. Олимпийн наадмын анхны мөнгөн медальт, ДАШТ-ий анхны хүрэл медальт, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, даяар дуурсагдах далай даян дархан аварга Жигжидийн Мөнхбат агсны нэрэмжит 2019 оны чөлөөт бөхийн өсвөр үеийн Улсын аварга шалгаруулах тэмцээн энэ амралтын өдрүүдээр Хэнтий аймгийн Чингис хотод болсон байна.

Тус тэмцээнд 21 аймаг, 7 дүүргийн 39 багийн өсвөрийн 450 гаруй тамирчин хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс Увс аймгийн тамирчид нэг алт, гурван мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн байна. Тодруулбал, Б.Гантулга 55 кг-ын жинд алтан медаль, Т.Балжинням 71 кг-ын жинд мөнгөн медаль, Б.Лхагважамц 110 кг-ын жинд мөнгөн медаль, М.Гантонтох 92 кг-ын жинд мөнгөн медаль тус тус хүртжээ. Түүнчлэн Б.Энхманлай 80 кг-ын жинд хүрэл медаль, Ц.Амгалан 73 кг-ын жинд хүрэл медаль, Б.Отгонзаяа 40 кг-ын жинд хүрэл медаль тус тус хүртсэн байна.

Холбоотой мэдээ