Хөл бөмбөгийн талбайн шав тавих ёслол боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2019-04-24 17:28:53

Увс /МОНЦАМЭ/. Аймгийн Хөлбөмбөгийн холбооны сүүлийн дөрвөн жилийн амжилтыг Монголын Хөлбөмбөгийн холбоо үнэлэн Азийн хөлбөмбөгийн холбооны санхүүжилтээр 20:40-ын харьцаатай ногоон зүлгэн талбайг Улаангом сумын Ерөнхий боловсролын 3-р сургуулийг түшиглэн барьж байгуулхаар болж, өнөөдөр шав тавих ёслол боллоо.

Хөл бөмбөгийн талбайн шав тавих ёслолд УИХ-ын гишүүн, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, аймгийн Засаг дарга Д.Батсайхан, МХБХ-ны Ерөнхийлөгч Б.Ганбаатар, аймгийн Хөлбөмбөгийн холбооны тэргүүн О.Ганцоож нарын албаны хүмүүс оролцож, тууз хайчиллаа. Энэ үеэр УИХ-ын гишүүн, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат хөлбөмбөгийн талбайн шав тавих ёслолд оролцож буй хүүхэд багачууд, анги хамт олонд өөрийн санаачлан хэрэгжүүлж буй “Шинэ эрин” төслийнхөө хүрээнд хөлбөмбөгийн бөмбөг гардуулсан юм.

Увс аймгийн хөлбөмбөгийн шигшээ баг өнгөрсөн жил Улсын аваргад түрүүлсэн бол түүний өмнөх жил аман хүзүүдэж, харин урдах хоёр жилд нь хүрэл медаль хүртэж байсан юм. Увсын хөлбөмбөгчид сүүлийн дөрвөн жил дараалан ахисан амжилт үзүүлсэнийг Монголын хөл бөмбөгийн холбоо үнэлж, 20:40-ын харьцаатай хөл бөмбөгийн талбайг Азийн хөлбөмбөгийн холбооны санхүүжилтээр байгуулж өгөхөөр амлаад байсан нь ийнхүү ажил хэрэг болж байна. 

Холбоотой мэдээ