Хүүхэд харагч нарыг сургалтад хамруулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВСУвс /МОНЦАМЭ/. “Хүүхэд харах үйлчилгээний орчин дахь хүүхэд хамгаалал” сэдэвт сургалт өчигдөр Улаангом хотноо болж өнгөрлөө. Тус сургалтад аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй хүүхэд харах үйлчилгээний 18 төвийн 29 хүүхэд харагч хамрагдсан байна.
Энэ үеэр аймгийн төвийн хүүхэд харах
үйлчилгээнд хийсэн хяналт, үнэлгээг танилцуулж, цаашид хүүхэд хамгааллын
бодлого хэрэгжүүлэх, бага насны хүүхдийг эрүүл, аюулгүй орчинд хөгжүүлэх, хууль
тогтоомжийн хэрэгжилтийг ханган ажиллах талаар арга зүйн зөвлөгөөг хүүхэд харагч нарт өгсөн байна.
Тус сургалтыг аймгийн БСУГ-аас зохион явуулсан аж.