Цэрэг татлага үргэлжилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2019-04-24 17:33:55

Увс /МОНЦАМЭ/. 2019 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлага аймгийн хэмжээнд энэ сарын 15-наас ирэх сарын 5-ны хооронд үргэлжилж байна. Цэрэг татлагын комисс энэ сарын 15-23-ны өдөр хөдөөгийн сумдад очиж эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгийг явуулаад иржээ.

Энэ үеэр аймгийн Цэргийн штабаас “Орон нутгийн хамгаалалтын тухай” хуулийг төрийн албан хаагч, иргэдэд сурталчлах ажлыг зохион байгуулсан байна.

Цэргийн насны залуусын хувьд бие бялдар, эрүүл мэндийн үзлэгээр тэнцэхгүй байх тохиолдол урьд жилүүдийг бодвол харьцангуй сайжирсан байна.

 

Холбоотой мэдээ