Цэрэг татлагын эрүүл мэндийн үзлэг эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-04-25 11:21:03

Сэлэнгэ /МОНЦАМЭ/Сэлэнгэ аймгийн Мандал суманд хугацаат цэргийн албаны 2019 оны хаврын нэгдүгээр ээлжийн цэрэг татлагын эрүүл мэндийн үзлэг явуулж эхэллээ

Үзлэгийг энэ сарын 23-25-ны өдөр явуулна. Цэрэг татлагад Монгол Улсын иргэн 18-25 насны эрэгтэйчүүд хамрагдах бөгөөд тухайн харъяа дүүргийнхээ цэрэг татлагын байранд тогтоосон өдөр, цаг хугацаанд ирсэн байх үүрэгтэй ажээ. Цэрэг татлага зохион байгуулж буй дээрх хугацаанд цэргийн насны, зарлан дуудах хуудас авсан залуус бүртгэл, нарийн мэргэжлийн эмч нарын үзлэгт өөрийн биеэр хамрагдана.

Хугацаат албаны цэрэг татлагыг зохион байгуулж буй явдал нь цэргийн алба хаах замаар эх орноо батлан хамгаалах, цаашлаад залуучуудын эрүүл чийрэг бие бялдар, сэтгэлзүйн болон цэргийн бэлтгэлтэй залуусын тоог нэмэгдүүлэх, улс орныг батлан хамгаалах чадварыг сайжруулан дайчилгааны бэлтгэл үүрэгтний нөөцийг хангах зорилготой ажээ. 

Холбоотой мэдээ