"Багш солилцоо" хөтөлбөрийн хүрээнд сумдын сургуулийн удирдлагууд солигдон ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-04-26 09:42:00

Сэлэнгэ /МОНЦАМЭ/Сэлэнгэ аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн баталсан “Багш солилцоо” аймгийн хөтөлбөрийн хүрээнд энэ сарын 22-27-ны өдөр 17 сумын сургууль, цэцэрлэгийн эрхлэгч нар солигдон ажиллаж байна. 

Энэхүү “Багш солилцоо” аймгийн хөтөлбөрийн хүрээнд сумдын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нар богино хугацаанд солилцон ажиллах юм. Энэ удаа Сүхбаатар, Сайхан, Баянгол, Мандал 1,2-р сургууль, Хушаат сум, Номгон тосгоны захирлууд, Шаамар, Баянгол, Орхонтуул сумын цэцэрлэгийн эрхлэгч нар тус сумын сургууль цэцэрлэгт ажиллаж байна. Томилогдон ажиллаж байгаа сургууль, цэцэрлэгийн удирдлагуудыг Сүхбаатар сумын Засаг дарга Т.Гантулга хүлээн авч уулзан сум орон нутгаа танилцуулан тэдний санал бодлыг сонслоо. Тэд харилцан туршлага солилцож хамтран ажиллах юм. 

Холбоотой мэдээ