МУБИС-ийн 300 оюутан авьяасаа сорино

Монголын мэдээ | Соёл урлаг
183@montsame.mn
2019-04-25 15:36:34

Улаанбаатар /МОНЦАМЭ/. МУБИС-ийн бүрэлдэхүүнд багтдаг  8 сургуулийн авьяаслаг оюутан залуусын урлагийн тоглолт болно.

"Оюутны хөгжлийг дэмжих жил"-ийн хүрээнд зохион байгуулж буй "МУБИС-ийн хавар" Оюутны урлагийн наадамд 300 гаруй авьяаслаг оюутан  дуу, шүлэг, бүжиг, хөгжмийн ур чадвараараа өрсөлдөж, шилдгээ тодруулна.  Энэ сарын 27-ны бямба гарагт 14, 17 цагуудаас "Монголын хүүхдийн ордон"-д болох энэ тоглолт үзэгчдэд үнэ төлбөргүйгээр хүрнэ хэмээн МУБИС-аас мэдээллээ.

Холбоотой мэдээ