Нэг үеийн төгсөгчид "Дундговь хөгжил" хэлэлцүүлэг-илтгэлийн уралдаан зарлалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2019-04-25 18:44:14
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Нутгийнхаа залуучуудыг Улаанбаатар хотноо нэгтгэн үйл ажиллагаа явуулдаг Залуучуудын холбоо, Дундговь аймгийн Ерөнхий боловсролын сургуулийг 1999 онд төгссөн төгсөгчид хамтран нутаг орноо хөгжүүлэхэд залуучуудын санал бодлыг нэгтгэх, тэдний оролцоог нэмэгдүүлэх зорилгоор 18-40 насны залуучуудын дунд "Дундговь хөгжил" хэлэлцүүлэг-илтгэлийн уралдааныг зарлажээ.

1999 онд сургууль төгсөгчид “Нэг нутаг-нэг үе” ТББ байгуулан, аймгийн Засаг даргатай хамтран ажиллах гэрээнд үзэглэж байсан бөгөөд энэ жил төгсөлтийнхөө 20 жилийн ойг тохиолдуулан зөвхөн уулзалт төдийгөөр ойн үйл ажиллагаагаа хязгаарлалгүй ийнхүү аймгийнхаа хөгжил, иргэд, залуучууд руу чиглэсэн үйл ажиллагааг хэрэгжүүлж байгаагаараа онцлогтой юм.

Тус уралдаан 2 үе шаттай болох бөгөөд эхний үе шат тавдугаар сарын 19, хоёрдахь үе шатны шалгаруулалт тавдугаар сарын 24-нд болж, ялагчдаа шалгаруулах ажээ.

Хамгийн оновчтой санал дэвшүүлсэн, бодитой судалгаанд үндэслэсэн шилдэг 5 илтгэлийг шалгаруулж, эхний гурван байр эзлүүлэн 200,000-500,000 хүртэл төгрөгөөр шагнаж урамшуулах бөгөөд хамгийн онцлох санал гаргасан нэг илтгэлийг мөн шалгаруулж мөнгөн шагналаар шагнах ажээ. 

Холбоотой мэдээ