Үс засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно

ЛАВЛАГАА
dusem11@yahoo.com
2019-04-27 07:16:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр аргын тооллын 2019 оны дөрөвдүгээр сарын 27. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн Хаврын адаг шар луу сарын 23. Санчир гараг.  Гоё хүүхэн одтой, нэг цагаан мэнгэтэй, хөх морь өдөр. 

 

Барилдлага: Шид

Шүтэн барилдлага: Авахуй

Суудал: Төмөр

 

Өдрийн наран 5 цаг 43 минутад мандан, 19 цаг 58 минутад жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

 

Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнeс эхлэх, зэрэг дэвших, угаал үйлдэх, тангараг тавих, гэр бүрэхэд сайн. Хэрүүл тэмцэл хийх, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Хүүхдийн сэвлэг үргээлгэх буюу үс засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно хэмээжээ.

Холбоотой мэдээ