“Өсвөрийн сэргийлэгч-2019” тэмцээнд “Эрдэмт шонхорууд” баг тэргүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2019-04-29 14:55:28

Говь-Алтай /МОНЦАМЭ/ Сургуулийн болон гэр бүлийн орчинд үйлдэгдэж болзошгүй гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, аюулгүй орчин бүрдүүлэх, сурагчдын эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, “Өсвөрийн сэргийлэгч” бүлгэмүүд харилцан туршлага судлах, тэдгээрийн үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилго бүхий  “Өсвөрийн сэргийлэгч-2019” тэмцээн боллоо.  

Говь-Алтай аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Цагдаагийн газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Улаан загалмайн хороо хамтран уг тэмцээнийг зохион байгууллаа. Тэмцээнд Есөнбулаг сумаас таван сургуулийн баг, Дэлгэр, Бигэр, Дарив, Тайшир, Тонхил сумын сургуулиас нийт 10 багийн 100 гаруй сурагч оролцож, удирдамжид заасан төрлүүдээр өрсөлдсөн юм.

Тэргүүн байрт "Хантайшир-Эрдэм" цогцолбор сургуулийн “Эрдэмт шонхорууд”, дэд байрт Бигэр сумын сургуулийн “Хүлгүүд”, гутгаар байрт Англи хэлний гүнзгийрүүлсэн сургалттай дөрөвдүгээр сургуулийн “Гэрэлт-Ирээдүй”, тусгай байрт хоёрдугаар сургуулийн “”Шонхор”, гуравдугаар сургуулийн “One family“ багууд шалгарчээ.

Холбоотой мэдээ